Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

1Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж, бодлого зохицуулалтын шийдвэрт гишүүдийн эрх ашгийг хамгаалсан, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэхүйц шинэ зохицуулалт оруулах талаар төр засаг, бодлого тодорхойлогч байгууллагуудтай зөвшилцөх, хэлэлцээ хийх, шаардлага тавих, мэдэгдэл гаргах, санал зөвлөмж хүргүүлэх зэргээр хамтран ажиллана
2Гишүүдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн хууль, тогтоомж, журам, бусад зохицуулалтын баримт бичигт санал өгөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох
3Хувьцаат компанийн засаглалыг сайжруулах хүрээнд эрх бүхий байгууллагаас гаргасан хууль, журам, баримт бичгийг хэрэгжүүлүүлэх зорилгоор гишүүдэд уриалга гаргах, шаардлага тавих, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
4Гишүүдийн бизнесийн болон нийгмийн сайн сайхны төлөөх аливаа шинэ санал санаачлага, төсөл хөтөлбөрийг олон нийт болон хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад сурталчилах
5Гишүүд болон жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын хоорондох ойлголцлыг сайжруулах
6Гишүүдийн удирдлага, боловсон хүчнийг мэргэшүүлэхэд дангаар болон бусад сургалтын байгууллагуудтай хамтран сургалт, семинар зохион байгуулах
7Гадаад дотоодын байгууллагуудтай хамтран гишүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
8Гадаадын ижил төрлийн зорилго чиглэлтэй байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллах, туршлага солилцох
9Дотоодын салбарын болон бусад холбоодтой хамтран ажиллах
10Холбооны зорилго, үйл ажиллагаанд нийцүүлэн төрийн зарим чиг, үүргийг хүлээн авч хэрэгжүүлэх
11Зорилгод чиглэсэн бусад үйл ажиллагаа

Монголын Хувьцаат Компаниудын Холбоо

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулж, гишүүн компаниудын ашиг сонирхлыг хамгаалж, мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг байгууллага.

Үйлчилгээ

© 2026 Монголын Хувьцаат Компаниудын Холбоо